Доод хэмжээ: 1,000,000 тонн /3,4-р давхаргын нүүрс тус бүр 50% байна/
Дээд хэмжээ: 4,000,000 тонн /3,4-р давхаргын нүүрс тус бүр 50% байна/
Сонгон шалгаруулалтын доод үнэ: коксжих нүүрс 63.4 ам.доллар/тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 25%
Төлбөрийн нөхцөл: Төлбөрийг зөвхөн урьдчилан хүлээн авна.
Ачилтын хуваарь: Сар бүр 250,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Сонгон шалгаруулалтад оролцохын өмнө тонн тутмын 1 ам.долларын барьцаа төлбөрийг дор дурдсан дансанд шилжүүлсэн байх.
Хүлээн авагчийн нэр: ERDENES TAVAN TOLGOI JSC
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв
Хүлээн авагчийн дансны дугаар: 346502273754 USD
Харилцагч банкны нэр, хаяг: STATE BANK OF MONGOLIA
Ulaanbaatar City, Mongolia
Свифт код: STBMMNUB
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө:
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр (50-иас багагүй);
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
-
Хамтарсан санал хүлээн авахгүй. Нэг хуулийн этгээд дангаараа санал ирүүлнэ;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулсан байх ба баримтыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргаж ирүүлэх;
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2020-01-31-ний 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: 75055555-ext.-910