ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙН А БАГЦЫН /Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын/ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001036
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙН А БАГЦЫН /Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын/ АЖЛЫГ гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
1. Багц №1 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн “А” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь:
40 тэрбум төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
20 тэрбум төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2016, 2017, 2018 онууд/
Тендерийн хамт 8,000,000,000 /Найман тэрбум/ төгрөгийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507