ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 02 сарын 11
Нэр: Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэх, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээд доорхи материалыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Үүнд:
1. Үнийн санал;
 
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
 
3. Аж ахуйн нэгжийн танилцуулга;
 
4. Татварын цахим тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
 
5. Харьяа Нийгмийн даатгалын байгууллагаас өргүй тухай тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
 
6. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх /;
 
8. Харилцагч банкнаас өр төлбөргүй тухай албан бичиг;
 
9. Тендерт ирүүлсэн үнийн саналд багтаан гэрээний хугацаанд ажлын даалгаврын дагуу чанартай бүрэн хийж гүйцэтгэхийг батлах албан бичиг ирүүлэх;
 
10. Хашааны үндсэн хийцүүдийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан тайлбарыг зургийн хамт ирүүлэх;
 
11. Үе шатны ажлын хуваарь. Ажил гүйцэтгэх хугацаа: 120 хүртэл хоног байна.
 
12. 2017, 2018 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан;
 
13. 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд хамгаалалтын хашаа барьж нийлүүлсэн болохыг нотлох гэрээ /нотариатаар батлуулах/, хүлээн авсан комиссын дүгнэлт, зураг ирүүлэх;
 
14. 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын  дундаж нь төсөвт өртгийн 40%-иас багагүй байх;
 
15. Ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалт;
 
16. Ерөнхий инженер буюу төслийн ахлагч нь тухайн чиглэлээр гэрээ хариуцан ажиллаж байсан туршлагатай байх /Нотлох баримт ирүүлэх/;
 
17. Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын  дундаж нь төсөвт өртгийн 40%-иас багагүй байх;
 
18. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн1 нийт дүн: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
 
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно;
  • Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно;
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
 
Сонирхсон этгээд ажлын даалгавар болон нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn
 
 
1 Авах боломжтой зээл гэдэгт зээлжих баталгаажсан эрх, харилцагч банкнаас зээл олгох албан мэдэгдэл зэрэг байж болно.