ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 02 сарын 11
Нэр: Slide3 3d model rocscience программ, эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэгчийг сонгох
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар Slide3 3d model rocscience программ, эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээд доорхи материалыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
3. Аж ахуйн нэгжийн танилцуулга;
4. Татварын цахим тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
6. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулан ирүүлэх/;
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
8. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;
9. Албан ёсны дистирбьютерийн гэрчилгээ эсхүл программ хангамжийн лицензийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
10. 2017, 2018 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан ирүүлэх;
11. 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төрлийн бараа нийлүүлж байсан гэрээний хуулбар мөн гэрээг дүгнэсэн акт эсхүл бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх;
12. Программыг нийлүүлснээс хойш 1 жилийн хугацаанд засвар үйлчилгээг хариуцах тухай баталгаа ирүүлэх /Албан бичгээр/;
13. Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт;
14. Нийлүүлэх бараа материалын нэр загвар, зураг, танилцуулга “видео хэлбэртэй”-ыг битүүмжлэн ирүүлнэ.
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно;
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно;
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Сонирхсон этгээд техникийн тодорхойлолт болон нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn