ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр
Төслийн нэр, дугаар: Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер, ЭТТ/202001065
1.”Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай” битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1. Ажилчдын гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал
Багц № 2. Хөрөнгө, Ачаа тээврийн даатгал
Багц № 3. Уурхайн хүнд машин механизм, Тээврийн хэрэгсэл, жолоочийн
хариуцлагын албан журам, Жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал
Багц № 4. Ажил олгогчийн хариуцлагын даатгал
2. Энэхүү үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
4. 2018, 2019 оны Аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
5. 2018, 2019 оны санхүүгийн тайланд хийгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны 10 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 oны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Тендер нээх хаяг: Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв 5 давхар, 503 тоот.
Тендерт оролцогч аль ч багцад санал ирүүлж болно.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-507