ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: СУУРИН КОМПЬЮТЕР НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001031
 
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос СУУРИН КОМПЬЮТЕР НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Үүнд: 
1. Багц №1
- Өндөр хүчин чадалтай компьютер 
- Дунд зэргийн хүчин чадалтай компьютер 
- Дундаас дээш хүчин чадалтай компьютер
2. Багц №2  
- HCI Сервер компьютер 
- Сервер компьютер-Single 
- Свич
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын багц тус бүрийн төсөвт өртгөөөс 50 хувиас багагүй байх; 
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн  төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ТИЙМ
- Албан ёсны борлуулагчийн гэрчилгээтэй байх;
 
Тендерийн хамт: 
1. Багц №1-д Төсөвт өртгийн 2% буюу 7,436,182 / Долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга нэг зуун наян хоёр төгрөг/
2. Багц №2-д  Төсөвт өртгийн 2% буюу 8,912,832  /Найман сая есөн  зуун арван хоёр мянга найман зуун гучин хоёр төгрөг/
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 503 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
 
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 /дотуур утас-506/