ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Интернет болон VPN үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нээлттэй тендер”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001048
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Интернет болон VPN үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 (2018, 2019 он) жилийн нийт борлуулалтын орлогын нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 (2018, 2019 он) жилээр тухайн үйлчилгээтэй шинж чанар болон хэмжээгээрээ ижил төстэй үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн болон одоо хийж байгаа тухайг захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл хэмжээ зэрэг гэрээний дэлгэрэнгүй мэдээллийн хамт жил тус бүрээр хүснэгтээр гаргаж ирүүлэх.
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 2% буюу 3,270,000 /Гурван сая хоёр зуун далан мянган төгрөг/ байна. Тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байна.
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс- Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507