НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2020-СО-03
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл |
% |
Чийглэг (Ar) |
Үнслэг (db) |
Дэгдэмхий (daf) |
Хүхэр (db) |
G index CV (ar) |
Коксжих 4-р давхарга |
50% |
3.9 |
13.0 (±3) |
27.5 (±2) |
0.92 (±3) |
81 (±8) |
Коксжих 3-р давхарга |
50% |
3.7 |
17.30 (±4) |
26.5 (±1) |
1.05 |
72 (±5) |
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Сонгон шалгаруулалтын доод үнэ: коксжих нүүрс 63.4 ам.доллар/тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% ба түүнээс дээш
Төлбөрийн нөхцөл: Төлбөрийг зөвхөн урьдчилан хүлээн авна.
Ачилтын хуваарь: Сар бүр 100,000-150,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Сонгон шалгаруулалтад оролцохын өмнө тонн тутмын 1 ам.долларын барьцаа төлбөрийг дор дурдсан дансанд шилжүүлсэн байх.
Хүлээн авагчийн нэр: ERDENES TAVAN TOLGOI JSC
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв
Хүлээн авагчийн дансны дугаар: 346502273754 USD
Харилцагч банкны нэр, хаяг: STATE BANK OF MONGOLIA
Ulaanbaatar City, Mongolia
Свифт код: STBMMNUB
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө:
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр (50-иас багагүй);
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
-
Хамтарсан санал хүлээн авахгүй. Нэг хуулийн этгээд дангаараа санал ирүүлнэ;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулсан байх ба баримтыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргаж ирүүлэх;
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2020-03-12-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: 75055555-ext.-910