Огноо: 2020 оны 03 сарын 10
Нэр: Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар Уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэх, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээд доорхи материалыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
3. Аж ахуйн нэгжийн танилцуулга;
4. Татварын цахим тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
5. Харьяа Нийгмийн даатгалын байгууллагаас өргүй тухай тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
6. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
7. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
8. Харилцагч банкнаас өр төлбөргүй тухай албан бичиг;
9. Тендерт ирүүлсэн үнийн саналд багтаан гэрээний хугацаанд ажлын даалгаврын дагуу чанартай бүрэн хийж гүйцэтгэхийг батлах албан бичиг ирүүлэх;
10. Хашааны үндсэн хийцүүдийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан тайлбарыг зургийн хамт ирүүлэх;
11. Үе шатны ажлын хуваарь. Ажил гүйцэтгэх хугацаа: 120 хүртэл хоног байна.
12. 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, 2019 оны баталгаажсан санхүүгийн тайлан;
13. 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд хамгаалалтын хашаа барьж нийлүүлсэн болохыг нотлох гэрээ /нотариатаар батлуулах/, хүлээн авсан комиссын дүгнэлт, зураг ирүүлэх;
14. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 40%-иас багагүй байх;
15. Ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалт;
16. Төслийн ахлагч нь Хамгаалалтын хашаа хийж гүйцэтгэх гэрээ хариуцан ажиллаж байсан туршлагатай байх /Нотлох баримт ирүүлэх/;
17. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн1 нийт дүн: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
-
Түншлэл зөвшөөрөхгүй;
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно;
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Сонирхсон этгээд ажлын даалгавар болон нэмэлт мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn