ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
 
Төслийн нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх
Дугаар:  ЭТТ/202001041
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас  багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй хэмжээтэй   байна.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил  /  2017, 2018, 2019 он /
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт  ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: Тендерийн үнийн дүнгийн  1 хувь байна. 
 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төв байрны 5 давхрын 503 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-508