ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2020 оны 03-р сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цогтцэций сумын төвөөс шинэ суурьшлын бүс хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001178
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Цогтцэций сумын төвөөс шинэ суурьшлын бүс хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Цогтцэций сумын төвөөс шинэ суурьшлын бүс хүртэлх 3 орчим километр хатуу хучилттай авто замын зураг, төслийг хийж гүйцэтгэхэд оршино.
Үүнд:
a. Геодезийн ажлын тайлан,
b. Инженер-геологийн судалгааны ажлын тайлан,
c. Трассын захирамж, холбогдох техникийн нөхцлүүд,
d. Авто зам, замын байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төсөл,
e. Зургийн тайлбар бичиг,
f. Техникийн шаардлага,
g. Ажлын нэр төрөл, тоо хэмжээ,
h. Барилгын ажлын төсөв зэргийг холбогдох бүх байгууллагаар баталгаажуулан хуанлийн 80 хоногт багтаан хийх зэрэг болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
-
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй тухай мэдэгдсэн албан бичиг
-
Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Тендер зарласан өдрөөс хойш байдлаар нотариатаар баталгаажуулсан байх/
-
Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах /2.8.1.2, 2.8.1.4, 2.8.1.5 аль нэг нь байж болно/ ажлын тусгай зөвшөөрөл болон түүний гэрээ, хавсралтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
-
Байгууллагын танилцуулга;
-
Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/, мөн нээсэн өдрийн байдлаар татварт өртэй эсэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим холбоосоор шалгана.
-
Харьяа Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-
Иргэний хэргийн шүүхээс /Шүүхийн төрөлжсөн архив/ сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-
Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан /Тухайлан ирүүлэх шаардлагагүй Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим холбоосоор шалгана /
-
Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он тус бүрд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон гэрээ, дүгнэлт, өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);
-
Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ, хяналтын инженерүүдийн итгэмжлэл болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, НД-8 маягт (сүүлийн 2 сар буюу 2020 оны 1, 2 сарын)
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 03-р сарын 23-ний 17:00 цагийн хооронд авч болно.
5. Мэдүүлгээ 2020 оны 3-р сарын 24–ний дотор Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507