ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020 оны 03-р сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001177
 
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зорилгоор  зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавихад оршино. Барилгын   ажлыг  2020 оны 5 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд авто замын барилга барих боломжтой улирлуудад багтаан дуусгахаар төлөвлөж байгаа.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй тухай мэдэгдсэн албан бичиг
  • Компанийн улсын бүртгэл /Тухайлан ирүүлэх шаардлагагүй Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим холбоосоор шалгана /
  • 2.8.3.1 -Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл болон түүний гэрээ, хавсралтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Байгууллагын танилцуулга; 
  • Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/, мөн нээсэн өдрийн байдлаар татварт өртэй эсэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим холбоосоор шалгана.
  • Харьяа Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
  • Иргэний хэргийн шүүхээс /Шүүхийн төрөлжсөн архив/ сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
  • Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан /Тухайлан ирүүлэх шаардлагагүй Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим холбоосоор шалгана /
  • Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он тус бүрд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон гэрээ, дүгнэлт, өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх); 
  • Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ, хяналтын инженерүүдийн итгэмжлэл болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, НД-8 маягт (сүүлийн 2 сарын буюу 2020 оны 1, 2 дугаар сарын)
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 03-р сарын 23-ны 17:00 цагийн хооронд авч болно.
 
5. Мэдүүлгээ 2020 оны 3-р сарын 24–ний дотор Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-507