ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.03.16
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13,5 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001080
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13,5 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт 161,218,860 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507