ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр
Төслийн нэр: Эрдэнэс-тавантолгой ХК-д Катерингийн үйлчилгээний  гүйцэтгэгчийг сонгох 
Дугаар:  ЭТТ/202001039
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Катерингийн үйлчилгээ үзүүлэх” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү зөвлөхийн бус үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь нийт тендерийн үнийн дүнгийн 15 хувиас багагүй байх.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 
Нийт төсөвт өртгийн үнийн дүнгийн 15%-аас багагүй байх.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил  /2017, 2018, 2019 он /
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлт ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 2% буюу 340,292,331  /Гурван зуун дөчин сая хоёр зуун ерэн  хоёр мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөг 
 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn  цахим хаягаар, бусад мэдээллийг доорх хаягаар тус тус авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 504 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 75055555 дотуур утас-512