ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020-03-25
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001081
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нэвтэрч 50,000 төгрөгөөр худалдан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 60%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Сүүлийн хоёр жил буюу 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь төсөвт өртгийн 60%-иас багагүй байх
Барилга ажил гүйцэтгэх БА-8.1, БА-6.1, БА-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх
 
Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 9.400.020 /есөн сая дөрвөн зун мянга хорь/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар нэвтэрч цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.10 цагт нээнэ. 
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй 
Дотоодын давуу эрх тооцно.
www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг илгээнэ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508