ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.03.27
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001038
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 10%-аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018, 2019 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн баталгаа: Төсөвт өртгийн 1 хувь буюу 89,694,000 төгрөг.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27–ны 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны  өдрийн 10:20 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 Дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-mail: battsooj.kh@erdenestt.mn