ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Уран сайхны кино, баримтат болон олон ангит кино бүтээх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001077
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уран сайхны кино, баримтат болон олон ангит кино бүтээх ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендер нь дараах багцаас бүрдэнэ: 3 багцтай
Багц№1 Баримтат кино
Багц№2 Уран сайхны кино
Багц№3 Олон ангит кино
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2018,2019 оны/ борлуулалтын орлогын дундаж нь тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлнэ.
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Багц тус бүрийн ажлын даалгаварт тусгасан хугацаа болон тоо хэмжээний дагуу ижил төстэй /тухайн багцад заасан/ кино хийсэн байх / Гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх/
5. Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц№1-ийн тендерий баталгааны дүн : 600,000 төгрөг
Багц№2 –ийн тендерийн баталгааны дүн : 16,000,000 төгрөг
Багц№3-ийн тендерийн баталгааны дүн: 10,000,000 төгрөг
Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал.
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс-Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ын хурлын өрөөнд
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар, бусад мэдээллийг доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 504 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512