ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Түлш, шатахуун нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001049
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлш, шатахуун” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018, 2019 он /
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2018, 2019 оны жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: 78,608,900 /Далан найман сая зургаан зуун найман мянга есөн зуун/ төгрөг. Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 20 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-505
Факс: 7011-8464
ХАХНХ-ын мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn