ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Автожингийн баталгаажуулалт, тохиргоо болон засвар үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001046
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Автожингийн баталгаажуулалт, тохиргоо болон засвар үйлчилгээ хийх” ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгийн 50% буюу 93,405,000 төгрөгөөс багагүй байх;
-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 30% буюу 56,043,000 төгрөгөөс багагүй./Тавин зургаан сая дөчин гурван мянган төгрөг/-өөс багагүй байхаар баталгаа ирүүлэх.
-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018, 2019 он
Сүүлийн 3 жилд ижил төстэй бараа, ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 3,736,200 /гурван сая долоон зуун гучин зургаан мянга хоёр зуун/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ үү.
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим систем www.tender.gov.mn-д ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендертэй холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5-р давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-511
ХАХНХ-ийн мэргэжилтэн Д.Дөлгөөн