ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020-04-06
Тендер шалгаруулалтын нэр: Лого бүхий эд зүйл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001076
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Лого бүхий эд зүйл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь Багц тус бүрт
тухайн тендерийн багц тус бүрийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрт Тухайн тендерийн багц тус бүрийн төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Дотоодод үйлдвэрлэсэн бараанд Монгол улсын гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ.
Тендерийн хамт Багц тус бүрт төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулгыг www.tender.gov.mn хаягаар нэвтэрч цахимаар илгээнэ үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508