ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020 оны 04-р сарын 09-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001177
 
1. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зорилгоор  зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайг Цогтцэций сумын төвтэй холбох 13.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник, технологийн хяналт тавихад оршино. Барилгын ажлыг 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд авто замын барилга барих боломжтой улирлуудад багтаан дуусгахаар төлөвлөж байгаа.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
4. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүй тухай мэдэгдсэн албан бичиг
5. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
6. 2.8.3.1 -Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
7. Байгууллагын танилцуулга; 
8. Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
9. Харъяа Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт  /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
10. Иргэний хэргийн шүүхээс /Шүүхийн төрөлжсөн архив/ сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт  Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
12. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан 
13. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын хоёроос доошгүй жилүүдэд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсвэл үйлчлүүлэгчийн тодорхойлолт; 
14. Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, боловсролын зэргийн диплом, хяналтын инженерүүдийн хувьд хяналтын инженерийн итгэмжлэл, НД-8 маягт (сүүлийн 2 сарын буюу 2020 оны 1, 2 дугаар сарын)
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04-р сарын 17-ны 17:00 цагийн хооронд авч болно.
 
5. Мэдүүлгээ 2020 оны 4-р сарын 20–ны 10:00 цагийн дотор Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-507