ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.04.10
 
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Мод үржүүлгийн талбайн хашаа” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202001004 дугаартай тендерийн баримт бичиг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. 
3. Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх. 
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн  (2018, 2019 он) аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх.
5. Тендерийн хамт 1,560,000  /Нэг сая таван зуун жаран мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
Тендерийн хүчинтэй хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 09 –ний өдрийг дуустал
 
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 50 минутанд нээнэ.
 
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Гадаадын этгээд оролцохыг зөвшөөрөхгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Финанс төв, 1 дүгээр давхар 104 тоот, Жигжиджавын-8,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол улс
Утас:75055555, Дотуур утас 512