ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2020 оны 04 дүгээр сарын 14-ний  өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭТТ/202001024 дугаар бүхий нээлттэй тендер
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалт юм. 
     
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрийн төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
1. Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн /2018, 2019/ борлуулалтын хэмжээ нь багц тус бүрийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь багц тус бүрийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна
3. Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх.
4. Сүүлийн 2 жилийн /2018, 2019/ аль нэг жилд ашигтай ажилласан байна.
 
Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхрын 503 тоот өрөөнд нээнэ.
 
Сонирхсон оролцогчид мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
“Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508
Факс:70118464