АЛСЫН ХАРАА

 

АЛСЫН ХАРАА

 
  • “Уул уурхай - Дэд бүтэц - Аж үйлдвэрлэл” Хөгжлийн жишиг - Эрдэнэс Тавантолгой
 

УРИА ҮГ

  • Эх орныхоо Тусын Тулд-ЭТТ

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, тээвэр, логистикийн чиглэлээр бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулж, компанийн нэгдэл хэлбэрээр “Уул уурхай-Дэд бүтэц- Аж үйлдвэрлэл”-ийн хосолсон цогцолбор байгуулж, хөрөнгө оруулалтын үр ашигтай бодлогыг хэрэгжүүлж, ажиллагсдын болон түншүүдийн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэж, зах зээлд хүргэн борлуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг хүртээнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Байгалийн баялаг

  • Тавантолгой нүүрсний бүлэг орд нь стратегийн ач холбогдол бүхий үнэ цэнтэй,  хязгаарлагдмал байгалийн баялаг бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур нүүрс нь компанийн үнэт капитал мөн. Коксжих болон эрчим хүчний нүүрсээр олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, дэлхийн брэндийн түвшинд, өндөр чанарын бүтээгдэхүүнийг БИД үйлдвэрлэнэ.
  • Гадаргын болон гүний усны нөөцийн орд, эх үүсвэр нь байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангадаг үнэ цэнтэй, ховор байгалийн баялаг бөгөөд уул уурхай-дэд бүтэц-аж үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлэх хөгжлийн түлхүүр-”Ус чандмань эрдэнэ” мөн. Усны нөөцийг байгальд ээлтэй, хэмнэлттэй, үр ашигтай ашиглаж, зөв хэрэглээг хэвшүүлж, усны нөөцийн санг бүрдүүлж, дахин ашиглах, тэнцвэртэй байдлыг БИД ханган ажиллана.

Чадварлаг, мэргэшсэн, эвсэг хамт олон

  • Ажилчдын ур чадвар, мэргэшил туршлага, ажлын үр дүнг харгалзсан хариуцлага, урамшууллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийн тэгш нөхцөл боломжоор хангаж, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр хамт олныг бүрдүүлнэ.
  • Хүндэтгэл, итгэл, шударга, ил тод, хариуцлага, сахилга баттай байдлыг эрхэмлэсэн багаар ажиллах чадвартай, эвсэг хамт олон нь өндөр үр дүн, амжилтын нийлмэл хүч байна.
Харилцан итгэлцэл
  • Хамт олон, харилцагч, түнш, олон нийтийн болон тэдний хоорондын эрх ашгийг дээдлэн хүндэлнэ.
  • Аливаа хамтын ажиллагаа, нээлттэй харилцааг эрхэмлэж, шударга, ил тод, хариуцлагатай байх зарчмыг чанд баримтална.
  • Бизнесийн түншүүдтэй харилцан ашигтайгаар хамтран ажиллахдаа тогтвортой, урт хугацааны, харилцан ашигтай байх, сайн түншийн харилцааг эрхэмлэнэ.