АВТОЖИНГИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
Автожингийн хэмжил зүйн мэдлэг олгох сургалтыг 2021 оны есдүгээр сарын 20, 21-ний өдөр 09.00-17.00 цагийн хооронд онлайн, практик хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтын зорилт нь ажилтны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүдэх, шаардлагатай программд ажиллуулж, дадлагажуулах, хэмжил гүйцэтгэхэд оролцох үндсэн элементүүд, хэмжил зүйн гол нэр томъёо, тодорхойлолтууд, Монгол Улсын Хэмжил зүйн тухай хуулийн тухай ойлголт, жинлэлтийн физик зарчим, бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, хэмжил зүйн үзүүлэлтүүд, электрон жингийн заагч-тооцоологч хэсэг, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын жинлэх хэрэгслүүд, загварын туршилт, жин хэмжүүрийн суурилуулалт, засвар тохируулгын ажил эрхлэхэд тавигдах шаардлага, жинлэлтийн үйл ажиллагаанд тавих хэмжил зүйн дотоод хяналтын талаарх мэдлэг ойлголтыг бататгах байв. Тус сургалтад Нүүрс ачилтын хэлтсийн 55 ажилтан хамрагдсан.
Сургалтад идэвхтэй оролцсон ажилтнуудад талархал илэрхийлье.