Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалд хүргэж өгөх)
Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас 240 км зайд Гашуунсухайт хилийн боомтод байгуулагдсан чингэлэгт тээврийн терминал хүртэлх тээврийн зардлыг ЭТТ хариуцах ба чингэлэгийн түрээс болон тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч хариуцна.
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 204.0 ам.доллар/тонн (FCA-Gashuunsukhait)
Нийт гэрээлэх хэмжээ: 500,000 тонн хүртэл
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.
Үнийн хөнгөлөлт:
Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%;
Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;
Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15 сая ам.доллар хүртэл 6%;
Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20 сая ам.доллар хүртэл 7%;
Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50 сая ам.доллар хүртэл 8%;
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Чанарын дундаж үзүүлэлт:
Seam |
Ash (ad) |
Moisture (ad) |
Volatile matter (daf) |
Sulphur (ad) |
Index G (5:1) |
IV |
14.0 (+/-3) |
3.13 (+/-1.5) |
28.2 (+/-2) |
0.92 (+/-0.3) |
81.0 (+/-5) |
III |
17.30 (+/-4) |
3.7 (+/-1.5) |
26.5 (+/-1) |
1.05 (+/-0.3) |
75.0 (+/-5) |
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
- Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,
- FCA-Гашуунсухайт нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, хэмжээ;
- “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
- Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Чингэлэгийн нөөцийн мэдээлэл
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
- Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;
- Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
- Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
- Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
- Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
- Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2021-10-25-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
Маягт татах: