ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 10 сарын 11
 
Уурхайн шинэ оффисын интернэт сүлжээ, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102367 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн шинэ оффисын интернет сүлжээ, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Төсөвт өртгийн 1 хувь буюу 2,535,100  / хоёр сая таван зуун гучин таван мянга нэг зуу / төгрөгний тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн  2  жилийн  буюу  2019,  2020  оны борлуултын нийь орлогын  нь  төсөвт  өртгийн  50  хувь буюу 126,755,000 /нэг зуун хорин зургаан сая долоон зуун тавин таван мянга / төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 76,053,000 /Далан зургаан сая тавин гурван мянга/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020  оны  жилийн  эцсийн  аудитын  дүгнэлтээр  баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жилд буюу 2019, 2020 онуудад ашигтай  ажилласан байх.
 
Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 30 минутанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Финанс төв, 1 давхарт 101 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 504 тоот 
Утас:75055555 (дотуур утас 507)