ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 10 сарын 11-ны өдөр
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ЭТТ/202102026 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсэнтэй холбоотой, Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, магадлан шалгалтаар гарсан үл тохирлуудыг арилгах, сайжруулах зорилгоор сургалтад хамруулж, ур чадварыг мэргэшүүлэх төсөл болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлан ирүүлэх;
3.1.2. Компанийн танилцуулга;
3.1.3. Эрх бүхий байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
3.1.4. Сургагч багш нарын мэдээлэл; /Хүснэгтээр ирүүлэх/
3.1.5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер нээх өдрөөр хүчинтэй байх/;
3.1.6. ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер нээх өдрөөр хүчинтэй байх/;
3.1.7. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
3.1.8. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
3.1.9. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем 5. www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 507 тоот.
Утас: 75055555-507