ОХУ РУУ ТУРШИЛТААР НҮҮРС ЭКСПОРТЛОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СШ дугаар: 2021-CO-15
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Тавантолгой-Зүүнбаян төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэх  хүрээнд Цанхийн уурхайгаас олборлож буй түүхий коксжих нүүрсийг ОХУ-руу экспортлоход хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтыг дараах нөхцөлтэйгөөр зарлаж байна.
 
Нийлүүлэх хэмжээ: 500,000 тн-с доошгүй;
Сонгон шалгаруулалтын үнэ: 126.73 ам.доллар/тонн (НӨАТ ороогүй)
 
Чанарын дундаж үзүүлэлт:
Seam Ash (ad) Moisture (ad) Volatile matter (daf) Sulphur (ad) Index G (5:1)
IV 14.0 (+/-3) 3.13 (+/-1.5) 28.2 (+/-2) 0.92 (+/-0.3) 81.0 (+/-5)
III 17.30 (+/-4) 3.7 (+/-1.5) 26.5 (+/-1) 1.05 (+/-0.3) 75.0 (+/-5)
 
Худалдааны нөхцөл: FCA-Уурхайн ам 
 
Үнийн хөнгөлөлт:
- Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%; 
- Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;
- Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15 сая ам.доллар хүртэл 6%; 
- Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20 сая ам.доллар хүртэл 7%; 
- Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50 сая ам.доллар хүртэл 8%;  
Урьдчилгаа: Нийт гэрээлэх дүнгийн 10%-иас доошгүй;
Барьцаа: Гэрээлэх нүүрсний тонн тутамд 1 ам.доллар;
 
Бүрдүүлэх материал:
 
1. Албан хүсэлт;
  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,
  • Үнэ болон төлбөрийн нөхцөл; 
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх;
 
2. Бизнес төсөл:
  • Компанийн ажлын туршлага, товч танилцуулга;
  • Компанийн давуу тал, онцлог;
  • Борлуулалтын төлөвлөгөө, эцсийн хэрэглэгчийн мэдээлэл;
  • Болзошгүй эрсдэлийн төлөвлөгөө; 
 
3. Түүхий нүүрсийг угааж, баяжуулах тохиолдолд төлөвлөгөө, угаах үйлдвэрийн мэдээлэл;
 
4. Тээвэрлэлтийн төлөвлөгөө (Зүүнбаян төмөр зам, УБТЗ болон бусад);
 
5. Нүүрс импортлогч улсын холбогдох зөвшөөрөл; 
 
6. Маягт №2-ийг бөглөж ирүүлэх.
 
Материал хүлээн авах хугацаа: 2021-10-18-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
 
Маягт татах:
 
Формы №.2
 
ПРИГЛАШЕНИЕ К ТЕНДЕРУ ЭКСПЕРИМЕНТАЛЬНОГО ЭКСПОРТА УГЛЯ В РФ