ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.10.20
Тендер шалгаруулалтын нэр: Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Төслийн дугаар: ЭТТ/202106457
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Агаарын тээврийн  үйлчилгээ үзүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 39,000,000 төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааг хамт ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсаар ирүүлэх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 10 минутад уг тендерийг нээнэ. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 508 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-508