ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 10 сарын 21-ний өдөр
 
Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
 
Зөвлөх үйлчилгээний нэр:
 
MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний үзүүлэгчийг сонгох ЭТТ/202102324
 
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ.
Үүнд:
2.1. Компанийн танилцуулга;
2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх;
2.3. Татварын ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх ирүүлэх/;
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.6. Харьяалагдах банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлэх;
2.7. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлэх;
2.8. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад 3 ба түүнээс дээш хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх; 
2.9. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтыг ирүүлэх;
2.10. Тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Шаардлагатай. 
          Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог: Усны хайгуул, судалгаа явуулах зөвшөөрөл нь тухайн тендер нээсэн өдрийн байдлаар хүчинтэй байна.
 
3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-506