ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.10.27
Тендер шалгаруулалтын нэр: Нэмэлт хасалтын техник нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102329

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нэмэлт хасалтын техник–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.

Тендерт оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 255,000,000 /хоёр зуун тавин таван сая/ төгрөгөөс багагүй.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд бага, дунд оврын экскаватор нийлүүлсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх.

Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.

Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-503