ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021.10.28


1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ЭТТ/202102006 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга.
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
3.3. Зөвлөх хуулийн этгээд нь уурхайн төслийн төслийн судалгаа хийх, хөгжүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
3.4. Төслийн удирдагч нь тухайн салбарт 10-с доошгүй жил ажилласан, уул уурхайн болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн инженеринг, төслийн менежмэнт, стратеги төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай, зөвлөх зэрэгтэй байх.
3.5. Дэд бүтцийн эксперт нь томоохон төслийн үйлдвэрийн болон иргэний барилга байгууламж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох талаар өндөр мэдлэгтэй байна.
3.6. Зөвлөхийн хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
3.7. Зөвлөх баг нь 7 -оос доошгүй гишүүнээс бүрдэх бөгөөд дараах мэргэжлийн боловсон хүчинтэй байна.

Үүнд:
Төслийн удирдагч
Баяжуулалтын инженер
Үйлдвэрийн цахилгаан, автоматжуулалтын инженер
Дэд бүтцийн эксперт
Механик инженер
Барилгын инженер
Эдийн засагч
3.8. Зөвлөх багийн гишүүд нь тухайн компанийн үндсэн ажилтан биш бол тус ажил дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
3.9. 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан.
3.10. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
3.11. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна. Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/

4.Мэдүүлгийн баримтыг Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд гадаад хэл дээрх баримтыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505