Огноо: 2021.10.29
Тендер шалгаруулалтын нэр: Тавантолгой-Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэгчийг сонгох
Төслийн нэр, дугаар: ЭТТ/202108491
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Тавантолгой-Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 259,870,000 /Хоёр зуун тавин есөн сая, найман зуун далан мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагт нээнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот,
Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 Дотуур утас-503