ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021.11.02

Тендерийн нэр: Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах
Тендерийн дугаар: ЭТТ/202102014


1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн тэзү, feed боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү Конвейерийн системийн төсөл нь Цанхийн баруун уурхайгаас жилд 93.5-110.0 сая м3 хүртэл хөрс, Цанхийн зүүн уурхайгаас жилд 72.0 сая м3 хүртэл хөрс тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд мөн уурхайн хөрс хуулалтын коэффициент, нүүрс олборлолтын өсөлттэй уялдан хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжит хувилбар, үе шаттай байна.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх; /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;

3. Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх, гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;

4. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;

6. ТӨОЗ-ны 1.11.1-1.11.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай мэдэгдлийг бичгээр ирүүлэх;

7. Ирүүлсэн баримт бичигтэй холбоотой эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;

8. ЗТ-5.5 "Уул уурхайн технологийн зураг төсөл, ТЭЗҮ" тусгай зөвшөөрөлтэй байх. БХБ-ын сайдын 2013, 2018 онуудад баталсан журмын уг заалттай дүйцэх хугацаа нь дуусаагүй тусгай зөвшөөрөлтэй байж болно. Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;

9. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

10. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аль нэг жилд ашигтай ажилласан байх;

11. Ажиллах хүчний дэлгэрэнгүй мэдээллийг жагсаалтаар ирүүлэх;

12. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;

13. 2019-2020 оны ижил төстэй ажлын жагсаалт ирүүлэх.

4. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол мэдүүлгээ монгол хэл рүү баталгаат орчуулга хийлгэсэн байна.

5. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Түншлэлийн гэрээг ирүүлнэ. Түншлэлийн гэрээний шаардлагыг бүрэн хангасан байна. Түншлэл нь 1-8 хүртэлх заалтыг нэгэн зэрэг, 9-13 дахь заалтыг нийлбэрээр хангана.

6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07:30-16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагийн дотор цаасан /уламжлалт тендер/ хэлбэрээр ирүүлнэ үү.


“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот, 1 дүгээр хороо
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс,
Утас: 7505-5555 дотуур утас-511