ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулах ЭТТ/202102012 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/

Зорилго: Кокс-эрчим хүчний үйлдвэр байгуулах ажлын гол зорилго нь ашиглалтын зардал багатай, дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр байгуулан Тавантолгой ордын баяжуулах үйлдвэрээс гарсан коксжих нүүрсийг бусад нүүрстэй холих замаар уурхайн ашиглалтын жилийг уртасгах, олон улсын шаардлагыг хангах нэмүү өртөг шингэсэн коксын бүтээгдэхүүн болон түүнээс ялгарах дулаанаар эрчим хүч үйлдвэрлэж Монгол улсын хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгоход оршино.


Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга
3. Шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байна /нотлох баримт бичгийг ирүүлэх/
4. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
6. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
7. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
8. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
9. ТЭЗҮ боловсруулах явцад хийгдэх хагас үйлдвэрийн болон лабораторийн туршилтын жагсаалт, ажил гүйцэтгэх арга, аргачлалын хураангуй танилцуулгыг ирүүлэх
10. 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
11. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх /ижил төстэй гэдэгт боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, ТЭЗҮ-ийн тодотгол шинэчлэл, жилд 10 сая мкб-ээс дээш уулын цул олборлох хүчин чадалтай ил, далд уурхайн ТЭЗҮ боловсруулж байсан ажлыг ойлгоно/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505
Холбоо барих ажилтан:
С.Ганхүү