ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.11.03
Төслийн нэр, дугаар: Зорчигч /автобус/ тээврийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох, ЭТТ202108528

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Зорчигч /автобус/ тээврийн үйлчилгээ үзүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1 хувь буюу 6,257,400 /зургаан сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цаг-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:30 цагт нээнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот,
Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 Дотуур утас-503