ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.11.04
Тендер шалгаруулалтын нэр: Үйлдвэрлэл, технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил
Тендерийн дугаар: ЭТТ/202108522

Эрдэнэс Тавантолгой ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Үйлдвэрлэл, технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлого нь сүүлийн 3 жил буюу 2020, 2019, 2018 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн /2020, 2019, 2018 он/ аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт [128,572,976] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021.12.06-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021.12.06-ны өдрийн 10:30-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-501