Огноо: 2021.11.15
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерт саналаа битүүмжилсэн болон файл хэлбэрээр хамтад нь ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Голомт Банкны 1505008702 төгрөгийн данс, 1505008703 ам.долларын данс руу шилжүүлнэ (SWIFT Code: GLMTMNUB).
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Дараах баримт бичгийг шаардана:
Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрөл
1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, түүнтэй адилтгах баримт бичиг;
2. Барилга байгууламжийн барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнтэй адилтгах баримт бичиг;
3. Инженерийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, түүнтэй адилтгах баримт бичиг;
4. Үйлдвэрлэлийн барилга, угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, түүнтэй адилтгах баримт бичиг ирүүлэхийг шаардана.
Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх 9,564,478,661 (есөн тэрбум таван зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун жаран нэг) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой ” ХК
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв, Улаанбаатар-15160
Харилцах албан тушаалтан: Б.Баярцэцэг
Утас: 976-75055555, дотуур дугаар 301
имэйл хаяг: bayartsetseg.b@erdenestt.mn