Залруулга: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 218 /6840/ дугаартай Өдрийн сонин, 211/6688/ дугаартай Зууны мэдээ сонин дээр гарсан харьцуулалтын аргаар сонгох тендер шалгаруулалтын тендерийн зарлах болон хүлээн авах хугацаанд өөрчлөлт орсон тул тус тендерийн үнийн санал авах урилгыг дахин нийтэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Архивын нягтаршуулсан шүүгээ” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202102221 дугаартай харьцуулалтын тендер шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэ тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tendergov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-15160,
Худалдан авалтын хэлтэс
Утас: 75055555-503