ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 11 сарын 19-ний өдөр

Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам
/Хосолмол үнэлгээний арга/

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний нэр:

MV-19954, MV-019956, MV-016881 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд акустик резонансын шугамчлал /RAP/-ын аргаар гүний усны геофизикийн хайгуулын ажлын зөвлөх үйлчилгээний үзүүлэгчийг сонгох ЭТТ/202102324

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:

2.1. Компанийн танилцуулга;
2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлаж ирүүлэх;
2.3. Татварын ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт /Зарлал нийтэлсэн
өдрөөс хойших огноогоор ирүүлэх ирүүлэх/;
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Зарлал нийтэлсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Зарлал нийтэлсэн өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.6. Харьяа банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх;
2.7. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлэх;
2.8. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
2.9. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтыг ирүүлэх;
2.10. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог: Усны хайгуул, судалгаа явуулах
тусгай зөвшөөрөлтэй байх /Мэдүүлэг хүлээн авсан өдрийн байдлаар хүчинтэй байна./

3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-506