Огноо: 2021.11.19
Гэрээний нэр, дугаар: ЭТТ/202108568
Төслийн нэр, дугаар: MV-011943, MV-16882 тоот тусгай зөвшөөрлийн талбайн нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдыг MV-011943, MV-16882 тоот тусгай зөвшөөрлийн талбайн нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын өрөмдлөг хийх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
4. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2018, 2019, 2020/ борлуулалтын орлогын дундаж нь 2,625,000,000 /хоёр тэрбум зургаан зуун хорин таван сая/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
Тендерийн хамт 26,250,000 /хорин зургаан сая хоёр зуун тавин мянга/төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 12 сарын 22-ны өдрийн, 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 сарын 22-ны өдрийн, 10:10 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Дотоодын давуу эрх: “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-6, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Утас: 7505-5555 /505/