СШ дугаар: 2021-СО-18
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Худалдааны нөхцөл: FCA-Уурхайн ам
Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Ханги, Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлд тээвэрлэх
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 126.73 ам.доллар/тонн
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% буюу түүнээс дээш
Хэмжээ: 500,000 тонн хүртэл
Үнийн хөнгөлөлт:
Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%;
Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;
Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15 сая ам.доллар хүртэл 6%;
Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20 сая ам.доллар хүртэл 7%;
Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллараас 50 сая ам.доллар хүртэл 8%;
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Чанарын дундаж үзүүлэлт:
Seam |
Ash (ad) |
Moisture (ad) |
Volatile matter (daf) |
Sulphur (ad) |
Index G (5:1) |
IV |
14.0 (+4/-1) |
3.13 (+/-1.5) |
28.2 (+3/-1) |
0.72 (+0.3/-0.1) |
81.0 (+/-8) |
III |
17.30 (+/-4) |
3.7 (+/-1.5) |
26.5 (+/-1.5) |
0.8 (+0.4/-0.2) |
75.0 (+/-7) |
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
Зах зээлийн судалгаа;
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
Борлуулалтын төлөвлөгөө;
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2021-11-26-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
Маягт татах
Attachment 2
Chinese Version