2021.11.23
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Уурхайн хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол хийх, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх ЭТТ/202102434 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол хийх, мэдээллийн сан үүсгэх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Зөвлөх хуулийн этгээд нь нүүрсний уурхайд хүлэмжийн хийн ялгарлын тооцооллыг Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн аргачлалыг ашиглан шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, хүрээлэн буй орчны шийдэл, менежментийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байна.
3.4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойш байдлаар
3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойш байдлаар
3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойш байдлаар
3.7. Сүүлийн хоёр жилийн буюу 2019, 2020 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
3.8. Хийж хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын мэдээллийг жагсаалтаар ирүүлэх.
3.10. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
3.11. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна. Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/
4.Мэдүүлгийн баримтыг Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд гадаад хэл дээрх баримтыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505