Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Автосамосвалын сэлбэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108481
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автосамосвалын сэлбэг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн 1 хувь буюу 6,447,970 /зургаан сая дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун дал / төгрөг
Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 20 минутад “Эрдэнэс Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарын хурлын өрөөнд цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512