Огноо: 2021 оны 12 дугаар сарын 14
“Эрдэнэс Тавантолгой” ХК-нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Уурхайн шинэ оффисын хяналтын камер” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202102365 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийн авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим хаяг болох www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 10 минутанд цахимаар нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 7505-5555 дотуур утас-504