ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.12.14

Тендер шалгаруулалтын нэр: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-д Автобус нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108560

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-д Автобус нийлүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

 

Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендер шалгаруулалтын батлагдсан төсөвт өртөг буюу 426,645,000 төгрөгөөс багагүй байх. 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Ашигтай ажилласан байх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх.

Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 4,266,450 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:20 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 дотуур утас-505

Холбоо барих ажилтан: С.Ганхүү