ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 12 дугаар сарын 17

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших нүүрсний уурхайн обьектын хамгаалалтыг хариуцсан Дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарын харуулын байр, цэг болон албан хаагчдын барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд: 

3.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ;

3.2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-10.1, ЗТ-11.1/;

3.3. Компанийн танилцуулга;

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

3.5. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;

3.6. Захиргааны хэргийн шүүхээс тодорхойлолт

3.7. Татварын цахим тодорхойлолт;

3.8. Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;

3.9. Харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, шүүхийн байгууллагуудаас лавлагаа тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;

3.10. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан

3.11. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;

3.12. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн зураг төсвийн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх

3.13. Ажиллах хүчний мэдээлэл, танилцуулгыг жагсаалтаар ирүүлэх;

4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 дотуур утас-511