ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108484

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Багаж хэрэгсэл”-ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Багц № 1: Шинэ техникийн дугуй засварын багаж хэрэгсэл

Багц № 2: Засвар механикийн гар багаж хэрэгсэл

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендерт оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх /Багц №1, Багц №2-т тус тус хамаарна/

Туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн бүхий ижил төстэй гэрээ хийж хэрэгжүүлсэн байх /Багц №1, Багц №2-т тус тус хамаарна/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх /Багц №1, Багц №2-т тус тус хамаарна/

 

Тендерийн хамт:

Багц №1-т төсөвт өртгийн 1% буюу 437,890 /Дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун ер/ төгрөг

Багц №2-т төсөвт өртгийн 1% буюу 402,080 /Дөрвөн зуун хоёр мянга ная/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот, 

Утас: 7505-5555 /дотуур утас-503/