ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.12.28

Тендер шалгаруулалтын нэр: Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102431

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт Хамгаалалтын дуулга болон нүлний шил нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ:

2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр нь тус багцын төсөвт өртгийн 20%-аас багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тус багцын төсөвт өртгийн 20% багагүй байх;

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;

Тендерийн хамт Багц 1 буюу нүдний шил: 14,882,845 төгрөг, Багц 2 буюу дуулга: 845,630 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, Утас: 75055555 дотуур утас-511